Өнөөдөр БНХАУ-ын Улсын далай судлалын газрын хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын Сенкаку арлууд орчмын бүст цөмрөн орсныг тус газар батлав. Эдүгээ энэ бүс Япон улсын хяналтад байна. Эдгээр арал угаасаа хятадынх гэж Хятад улс үзэж, японы эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хятадын «Хайзянь-51»,»Хайзянь-46» хоёр хөлөг онгоц Дяоюйдао арлуудын тойрны усан бүст үргэлж эргүүл хийж байна гэж өнөөдөр дээрх тусгай газраас нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

Хятадын хоёр хөлөг онгоц Японы нутаг дэвсгэрийн усанд цөмрөн орсон тухай тус улсын эргийн харуул мэдэгдээд тэдгээрийг нэн даруй гаргахыг шаардсан билээ.

Өнгөрсөн онд японы засгийн газраас олтригийн хэдэн арлыг улсын мэлдэлд авснаас хойш Зүүн Хятадын тэнгисийн арлуудын тойрны маргаан хурцдав. БНХАУ-ын ГХЯ-аас шийдвэртэй эсэргүүцэл мэдэгджээ. Японы эсрэг олон нийтийн жагсаал Хятад улс даяар хийсэн юм.