2-р сарын 4-еес АНУ, Германиэс зөөсгөрүүлсэн мах оруулахыг Орос улс хориглов. Америкийн нийлуулэгчид махны үйлдвэрлэлд рактопамин хэмээх бодис хэрэглэсэн тухай мэдээлэл оросын зохицуулагч тусгай газарт олгоогуй учир АНУ-аас оруулах махны хэмжээг хязгаарлав. Германиэс зөөгсгөрүүлсэн шувуу, гахай, ухрийн махны нийлуулэлтийг хориглосон нь тус улсад Шмалленберг гэдэг вирус тархсантай холбоотой. Германы мал эмнэлгийн албаны баталгаа хангалттай биш гэж Оросын хөдөө аж ахуйн хяналтын газар узсэн тухай «Интерфакс» агенитлаг мэдээллээ.

Хөлдөөсөн бутээгдэхуунийг бодоход зөөсгөрүүлсэн нь их эрсдэлтэй. Ийн бутээгдэхүүний чанар эргэлзээ төрүүлвэл түүнийг гаргаж хөргөгчэд хадгалж байна гэж Оросын хөдөө аж ахуйн хяналтын газар тэмдэглэв.