Өнөөдөр Москвад Орос,Японы ГХ-ийн тэргүүн дэд сайд нар орос-японы стратегийн яриа хэлцээг үгэлжлүүлнэ. ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов оросын, мөн адил албан тушаалтай Тикао Каваи японы талыг төлөөлөх юм. Тэд Япон улсын шинэ ерөнхий сайд Синзо Абэйн Москвад хийх айлчлалыг бэлтгэх асуудлыг өөр сэдвийн дотор авч узэж болзошгуй. Абэйн онц эрхт төлөөлөгч Япон улсын ерөнхий сайд асан Ёсиро Мори энэ зорилгоор 2-р сард Орос улсад хүрэлцэн ирэх бололтой.

Абэ гол төлөв нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэхээр энэ оны 4-р буюу 5-р сард Орос улсад айлчилж мэднэ гэж үүний өмнө японы ХМХ уламжилжээ. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов Япон улсаас ОХУ-д суугаа элчин сайд Тикахито Харадуг еерий нь хүсэлтээр 2-р сарын 1-нд хүлээн авч уулзав. Тэд орос-японы харилцааны тулгамдсан асуудал болон Солонгосын хойгийн байдлыг оролцуулан бус нүтгийн сэдвээр санал солилцсон тухай Орос улсын ГХЯ мэдээллээ.