АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри амралтын өдрүүдэд ажилдаа орж, утсаар удаа дараа хэлэлцээ хийсэн гэж АНУ-ын Терийн департамент мэдээлэв. Керри Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутэй утсаар ярьж, Израилийн аюулгуй байдлыг дэмжих АНУ-ын үүргийг хөндөн дурдав. Үүний хамт тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хамт Израиль Палестины хооронд урт хугацааны амгалан тайван байдал тогтоохын төлөө байгаагаа тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын харилцааны ба умард солонгосын асуудлыг Япон улсын ГХЯ-ны тэргуун Фумио Кисидотэй авч үзэж хэлэлцсэн байна. Афганистан, Бирмад зохих үүрэг гүйцэтгэж, сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа тул тэрээр японы талд талархал илэрхийлжээ. Шинэ өдөөн хатгалга дэлхийн хамтын нийгэмлэгээс хатуу арга хэмжээ авахад хүргэхийг БНАСАУ ойлгох нь зайлшгуй чухал гэж Керри Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ким Сон Хвантай ярихдаа тэмдэглэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Турк улсын ГХ-ийн сайд Ахмет Давутоглутай утсаар ярьж, баасан гаригт Анкарад АНУ-ын ЭСЯ-ны хаалганы дэргэд үйлдсэн дэлбэрэлтийг хамтран мөрдөн байцааж байгаад талархал илэрхийлэв. « Сайд нар террын эсрэг уйл ажиллагааны хурээнд дээд зэргээр хамтран ажиллах нь чухлыг сайд нар онцлосныг Төрийн департамент тэмдэглэжээ. Тэд Сири улс болон Ойрхи Дорнодын байдлын асуудлаар санал солилцсон байна.

Өнгөрсөн баасан гаригт Керри АНУ-ын 68 дахь Төрийн нарийн бичгийн даргын тангариг өргөв. Тэрээр өөрийн хүсэлтээр АНУ-ын Төрийн нариийн бичгийн даргын албан тушаалаа орхисон Хиллари Клинтоныг орлов.