Өнөөдөр БНХАУ-ын засгийн газрын хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгист Япон улсын хяналтад байгаа Сенкаку, хятадаар Дяоюйдао арлуудын ойр хавийн усанд цөмрөн оров. Өнөөдөр орон нутгийн цагаар 9 цаг 30 минутэд хятадын тагнуулын хоёр хөлөг онгоц эдгээр арал хавийн буст цөмрөн орсон тухай японы эргийн харуул мэдээллээ. Өнгөрсөн оны намраас Зуун Хятадын тэнгисийн арлуудаас болж Хятад Японы хоорондын харилцаа тугшүүртэй хэвээр байна. Тэр үед Токио олтригийн хэдэн арлыг улсын мэдэлд авсан билээ. Бээжин эсэргууцэл шийдвэртэй мэдэгдэв. Учир нь эдгээр арал угаасаа хятадынх гэж үзэж байна. Дипломат түгшүүртэй харилцаа хятад-японы харилцааны өөр салбарт ч зохисгуй нөлөөлөв. Тухайлбал энэ оны 2-3-р сард Японоос Хятад улсад очиж аялах хүмүүсийн тоо өнгөрсөн оны мен үеийнхтэй харьцуулахад 80 хувиар унасан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

« Эрэлт хэвээр байсан ч нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын тойрны байдал сэтгэл санаанд их нөлөө үзүүлсэн» гэж Японы аялал жуулчлалын агентлагуудын холбооны төлөөлөгч Хироюки Сейсийн хэлснээс Франс Пресс агентлаг иш татсан байна.

Токио нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар найр тавих боломжгуй байна гэж үүний өмнө Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ онцлосон билээ. Үүний хамт хоёр талын харилцааг сайжруулахын тулд хятадын төлөөлөгчидтэй уулзмаар байна гэж ерөнхий сайд мэдэгджээ.

Цөмийн туршилт хийнэ гэж Пхеньян сурдуулсэн нөхцөлд Өмнөд Солонгос АНУ хоёр Японы тэнгист Тэнгисийн цэргийн хүчний сургууль хийж эхлэв

Өнөөдөр Өмнөд Солонгос, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Японы тэнгист цэргийн сургууль явуулж эхлэв. Цемийн туршилт хийнэ гэж БНАСАУ-аас сурдуулсний уршгаар Солонгосын хойгийн байдал тугшууртэй болсон нехцелд явагадаж байгаа цэргийн сургуульд америкийн атомын шумбагч онгоц оролцох тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Цэргийн сургууль гурван өдөр үргэлжлэнэ. Сургуулийн хүрээнд тэнгист явуулах болон шумбагч онгоцыг илрүүлэн ажиглах ажиллагааг сургуулилах юм. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, хөлөг онгоцыг эсэргууцэх, ПДХ хүчний буудлагын бэлтгэл байлдааны нөхцөлд ойртуулан хийх юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний «Сан-Франциско» атомын шумбагч онгоц, «Ижис» системээр зэвсэглэсэн «Шилох» пуужингийн эскадрын мина зөөгч сургуульд оролцох юм.

Умард Солонгос цэргийн сургуулийг буруушаагаад «дайн дэгдээх гэсэн хэрэг» хэмээн нэрлэв. Умард Солонгос цемийн 3 дахь туршилт хийх тухай мэдэгдснээс емне цэргийн сургууь явуулахаа мэдэгдсэн гэж өмнөд солоногосын цэргийн эх сурвалжаас мэдээлэв. Америкийн шумбагч онгоцыг оролцуулж байгаа нь Пхеньянд сануулга өгсөн хэрэг гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна. Умард Солонгос цөмийн 3 дахь туршилт хийх бэлтгэлээ дуусгасан гэж өнөөдөр Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Жин мэдээлэв.