Тегеран болон ираны цөмийн хөтөлбөрөөр олон улсын зууч“зургаагийн “ яриа хэлэлцээрийн шинэ шатны уулзалт Казахстанд 2-р сарын 25 нд болно. Энэ тухай Ираны ГХЯ ны тэргүүн Али Акбар Салехи өнөөдөр Мюнхенд үргэлжилж байгаа аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр мэдэгдэв. Ираны сайд хэлэхдээ, Иран нь цөмийн хөтөлбөрийн асуудлаархи яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн бөгөөд “зургаагийн” хүрээнд яригдасан “өөрийн зарчмуудаас татгалзаж байгаагүй “ гэв. Гэхдээ Иран “их гүрнүүдийн өмнө бөхөлзөдөг” зарц хэзээч байхгуй гэж Салехи хэлэв. 2012 онд Орос, Хятад, АНУ, Франц, Их Британь болон Герман –“зургаан” улс Тегерантай Стамбул, Багдад болон Москвад гурван яриа хэлэлцээр болж өнгөрсөн юм. Эдгээр уулзалтууд нь амжилтгүй болж өнгөрсөн. Шинэ яриа хэлэлцээр явуулах товыг удаан хугаацаагаар мэдээлж байгаагүй. АНУ болон өрнөлийн нилээд хэдэн орнууд болоодп Израиль нь Ираныг цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж сэжиглэдэг. Тегеран мэдэгдэлдээ, цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор хэрэгжүүлнэ гэдэг .