Юрий Башметын нэрэмжит Москвагийн олон улсын эрдүү хийлийн уралдааны Гран-при шагналыг Өмнөд-Солонгосын Хва Юн Ли хүртлээ. Уралдааны тэргүүн шагналыг түүний эх орон нэгт Юра Ли хүртэв. Хоёрдугаар байранд францын хөгжимчин Андриен Буасо болон Георгий Ковалев нар оржээ. Гуравдугаар байрыг Александр Тельманов /ОХУ /болон Михаил Ковальков /ОХУ/ нар авлаа. Энэ тухай Москвагийн уралдааныг санаачлагч болон шүүгчдийн бүрэлдэхүүний тэргүүн Юрий Башмет хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ жил маэстро 60 насныхаа ойг тэмдэглэж байна. Бямба гаригт Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд шагнал гардуулах ёслол болон концерт боллоо. Хөгжмийн наадамд 17 орны 59 оролцогч оролцсон . Энэ жил тус уралдаанд орох хүсэлтэй хүмүүсийн тоо өмнөх жилүүдийн рекордыг эвдэсэн юм.