Түркийн нийслэл Анкара дахь АНУ- ын ЭСЯ- ны үүдэнд өөрийгөө дэлбэлсэн этгээд Эджевит Шанла гэгч болохыг ДНК –ийн шинжилгээгээр тогтоожээ. Тэрээр террорист “Хувьсгалт ардын чөлөөлөх намын фронт”байгууллагын гишүүн байжээ. Түүнийг гэр бүлийнхэн нь таньжээ. Алан хядагч баасан гаригт АНУ ын ЭСЯ ны визийн хэлтсийн хаалган дээр өөрийгөө дэлбэлсэн. Тэр үед тус яамны аюулгүй байдлын албаны ажилтан болон дипломат байгууллага дээр ирсэн энгийн нэг хүн амиа алджээ.