Афганистан, Пакистаны ерөнхийлөгч нар Хамид Карзай болон Асиф Али Зардари болоод Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон нар азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Лондонд уулзалт хийнэ. Яриа хэлэлцээр кэмероны хотын гаднах”Чекерс” өргөөнд болно гэж британий ХМХүүд уламжилжээ. Гол сэдвүүдийн дунд афган-пакистаны харилцааг бэхжүүлэх болон Афганистаны эвлэрэлийн процессыг дэмжих сэдвүүд байх юм. Уулзалт ярианы гол зорилго нь Афганистан болон Пакистаны дунд Кабул- Вашингтон болон Лондонгийн нэгэн адил аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулахад оршиж байна.