Энэ долоо хоногт АНД бүс нутгийн гуч гаруй орны парламентын гишүүд Владивосток хотод хуран цугларав. Орос улсын даргалсан АНД бүс нутгийн орнуудын парламентчдын чуулга уулзалт нь АТЭС -ийн үргэлжлэл юм. Чуулганы ажилд анх удаагаа Владивосток хотод АНД бүсийн 28 орны парламентын төлөөлөгчдөөс гадна олон улсын байгууллагуудын, тухайлбал, НҮБ, Европарламент, Европын парламентын чуулганы зөвлөл, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны ассамблей болон ШХАБ ын төлөөлөгчид оролцсон юм. Үүнээс хойш ийм хэмжээний өргөтгөсөн бүрэлдэхүүн нь уламжлал болно.

АНД бүс нутгийн парламентын чуулганы онцлог нь бүх шийдвэрээ зөвшилцөж гаргадаг. Хэрвээ ямар нэгэн асуудлаар хоёр орны байр суурь зөрж байвал, ямарч шийдвэр гарахгуй. Владивостокд парламентчид нь 14 тогтоол баталсан. Тэдгээр баримт бичгүүд нь хамт олны аюулгүй байдлаар шийдвэрлэх асуудлуудтай холбоотой гэж орос улсын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко ярьж байна: «Эдгээр бүх асуудлууд нь өөрийн онцлогтой. Гэхдээ тэдэнд нэгдсэн нэг хуваарь бий юм. Тэр нь юунд байна вэ гэвэл, тэдгээрийг зөвхөн энхийн замаар, дипломат-улстөрийн хэрэгсэлээр зохицуулахад оршиж байна. Орчин үед аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг зөвхөн хамт олноор шийдвэрлэдэг» гэж хэлсэн.

АНД бүс нутгийн парламентын чуулганд оролцогчдын хувьд хамгийн хүнд нь БНАСАУ ын цөмийн асуудлаархи тогтоол бхйлаа. Эл асуудлыг шийдвэрлэх гол үндэс нь НҮБ –ын АЗ ийн холбогдох тогтоол юм. Парламентчдын батласан уг баримт бичигт, БНАСАУ цөмийн туршилтууд болон баллистик пуужингуудын технологиудыг ашиглахыг бүрэн зогсоох шаардлагатай байгаа тухай дурджээ.

Дэлхийн мансууруулах бодисын хууль бус наймаа мөн халуун мэтгэлцээний сэдэв болсон. Ингээд үүний эцэст, афганистаны хар тамхитай АНД бүс нутгийн орнууд хүчин чармайлтуудаа нэгтгэн тэмцэхийн төлөө байр сууриа илэрхийлсэн. Энэ тухай оросын парламентын дээд танхимын дэд спикер Ильяс Умаханов ийн ярьлаа: «Мансууруулах бодистой тэмцэхэд дан ганц хоригууд юу ч болохгуй. Бид хар тамхины наймаатай холбоотой санхүүгийн урсгалуудыг таслан зогсоохын тулд үйл ажиллагаагаа нэгтгэх тухай ярилцаж байна. Ингээд бид олон афганчуудын цорын ганц амьжиргааны эх үүсвэр болдог намуун цэцгийг тариалалтын оронд тэдэнд өөр нэг санал тавих нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүчний бүтцийнхний үйл ажиллагааг Афганистаны нийгэм-эдийн засгийн сэргэн мандалтын асуудлаас болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтуудаас ангид үзэж болохгуй юм» гэж хэллээ.

АНД бүс нутгийн парламентын дараагийн чуулган Мексикэд нэг жилийн дараа Порто-Байярдо хотод болно.