Сирийн мөргөлдөөнд Израиль татагдан орлоо. Израилийн онгоцнууд Дамаскийн орчмын эрдэм-шинжилгээний төвд цохилт өгчээ. Сири, Иран болон ливаны “Хезболлах” хөдөлгөөн Израилиас өшөө авна гэж хонзогноцгоов. “Оросын дуу хоолой” радиогийн шинжээчид үүнийг үзэхдээ, Израилийн үйл ажиллагаа нь Ойрхи-Дорнодод шинэ мөргөлдөөн гарах эрсдлийг нилээд нэмэгдүүллээ гэж байна.

Орос улс Изралийн энэхүү үйл ажиллагааг буруушаан, тусгаар тогтносон орны нутаг дэвсгэр дээр өгсөн цохилтууд нь өдөөн хатгалгын шинжгүй гэж нэрлэсэн. Энэ нь ямар ч тайлбар тавьсан ч тэр, байж боломгүй зүйл бөгөөд НҮБ –ын Дүрэмийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм.

Болсон явдалтай холбогдуулан нилээд хэдэн хувилбарууд байна. Сирийн радикал сөрөг хүчин үзэхдээ, израилийн Агаарын цэргийн хүчнийхэн химийн зэвсэг боловсруулах төвийг бөмбөгдсөн байж болох юм гэжээ. Уг төвийг Сирийн ерөнхийлөгчийн дүү Махер Асад тэргүүлдэг. “Вашингтон пост” сонин өгүүлэлдээ, израильчууд төвийг бөмбөгөөдгүй, харин оросд үйлдвэрлэсэн Ливаны их бууны пуужингуудын цувааг устгасан гэжээ. Бас нэгэн хувилбраар, цэргийн хуягт хамгаалалттай усан онгоцны эсрэг “Яхонт” пуужингууд юм уу, шуурхай тактикийн “Скад” пуужингууд явсан байж болзошгүй ажээ.

Израиль улс аливаа тайлбар өгөхөөс татгалзсан. Гэхдээ тийм шаардлага ч огт хэрэггүй юм гэж “Оросын дуу хоолойд” ливаны улстөр судлаач Имад Ризк ярьж байна. Тайлбарууд нь илт байна: « Цохилт өгсөн цаг хугацааг маш нарийн тооцжээ. Биньямин Нетаньяху их улстөрд буцаж ирсэн. Эл ажиллагаа нь израилийн засгийн газрыг нэгтгэж, өөрийн байр суурийг бэхжүүлэхэд түүнд маш хэрэгтэй юм. Цаашилбал, чухамдаа яг одоо АНУ-ад Төрийн шинэ нарийн бичгийн дарга Жон Кеерийг томилоод байна. Бөмбөгдөлтийн өмнө израилийн болон америкийн цэргийнхэн зөвлөдөх уулзалт явуулсан. Тэгэхээр уг цохилт нь АНУ болон Израиль хоёрын сирийн сөргөлдөөнд хамтдаа идэвхитэй оролцох төлөвийн тухай хамтарсан мэдэгдэл болж хувирч байна. Ингээд Израиль, АНУ болон тэдний ойрхи-дорнодын түншүүдийн үйл ажиллагааны нээлттэй зохицуулалтыг хүлээж болох юм» гэж хэлсэн.

Өмнө нь израилийн эрх баригчид “Хезболлах” хөдөлгөөнийхөнд байлдааны хортой зэр зэвсэг төдийгүй бусад орчин үеийн янз бүрийн зэвсэгийг шилжүүлэх гэж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Ойрхи-Дорнодын хүчний тэнцвэрийг өөрчилж мэдэх юм. Хөдөлгөөн нь Израилаас өш хонзон авна гэдгээ зарлаад амжсан.

Израиль нь Түркийн Сиритэй хиллэдэг газар НАТО-г “Пэтриот” пуужингуудыг байрлуулж дууссаны дараа цохилт өгсөн. Энд сирийн мөргөлдөөнд гадаадын хүчнүүд хүчээ нэмэгдүүлж байгаа тухай яригдаж байна гэж Стратеги үнэлгээ, судлагааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна: «Мэдээж хэрэг энэ бүгд эцсийн дүнд Ойрхи-Дорнодыг эмх замбараагүй байдалд хүргэнэ. Сири бол арбын ертөнцийн зүрх юм. Тэгээд байдал доройтох тусам, тэр бүр бүс нутгийн хувьд муу байх болно. Хэрвээ эмх замбараагүй байдал үүсвэл, Сирийн байдлыг аливаа олон улсын хүчнийхний болон хүчээр барихын аргагуй болно. Дараа нь эмх замбараагүй байдал нь Сириэс хилийн чанда руу гарна. Ливан, Төв Ирак асна. Үүний дараа бид дэлхий дахины хүчин чармайн тэмцэх ёстой асар том тогтворгүй голомт, терроризмын газар нутгийг хүлээн авна» гэж хэлсэн.

Ийм тохиолдлуудад сирийн хямралыг зохицуулах онцгой хүчин чармайлтууд нь маш эрэлт хэрэгцээтэй юм. Одоо гол найдварууд нь НҮБ- ын болон АОЛ- ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимигийн шинэ төлөвлөгөөтэй холбоотой юм. Орос улс түүний хүчин чармайлтуудыг дэмжиж байгаагийн зэрэгцээ, ялангуяа, Женевийн хэлэлцээг хэрэгжүүлэхтэй холбоотой. Москва Сирийн асуудлаарх Женевын хэлэлцээнд өөрчлөлт оруулахад эсрэг байр суурьтай банйа гэж Орос улсын ГХЯ- ны сайд Сергей Лавров бямба гаригт Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хурал дээр мэдэгдсэн. Хэрвээ “Үйл ажиллагааны бүлгийн ” бүх оролцогчид Женевын хамтарсан мэдэгдэлийг уйгагуй биелүүлсэн бол Сирид дайн зогссон байх байлаа гэж оросын Гадаад хэргийн сайд хэллээ.

2012оны зун Женевт “үйл ажиллагааны бүлэг” байгуулагдсан бөгөөд үүнд, НҮБ -ын АЗ -ийн байнгын гишүүн орнуудын ГХЯ –ны тэргүүн нар болон Сиритэй хөрш зэргэлдээ орнуудын төлөөлөгчид тус улсын байдлыг зохицуулах зарчмуудын тухай, ялангуяа, түр засгийн газрыг байгуулах тухай тохиролцож байсныг сануулъя.