Египтийн сөрөг хүчний тэргүүлэгч Үндэсний авралын фронт тус улсын ерөнхийлөгч мухаммед Мурситэй яриа хэлцэл хийхийг татгалзаж байгаа тухайгаа эцэслэн мэдэгдэв. Эвсэлийн шуурхай хуралдааны дүнгээр нийтлэгдсэн мэдэгдэлд, сөрөг хүчнийхэн улс оронд үргэлжилсээр байгаа цус асгаруулалтыг төрийн тэргүүний бүрэн хариуцлагатай холбон үзэж байгаагаа мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагчид ард түмний уриалж байгаа “харгис дэглэмийг” болон “Мусульманы ахан дүүсийн” ноёрхолыг утсгахыг болон ерөнхийлөгчийг шүүхэд шилжүүлж, түүнийг болон түүний талынхныг энгийн жагсагчдын амийг хороосонд яллахыг дэмжижээ. Түүнчлэн, саяхан тус улсын улстөрийн хүчнүүдийн дунд байгуулсан хүчирхийллээс бүрэн дүүрэн татгалзах “Аль-Азхарын харти”гаас гарах шийдвэр гаргажээ. Баасан гаригт ерөнхийлөгч Мурсигийн ордны дэргэд болсон мөргөлдөөний улмаас сөрөг хүчнийхэн эл хатуу байр суурь эзлэх болсон ажээ. Тэнд нэг хүн нас барж, хэдэн арван хүн шархаджээ.