Биньямин Нетаньяху Израилийн шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах ажилдаа ороод байна. Бямба гаригт тэр холбогдох мандатыг ерөнхийлөгч Шимон Пересээс авсан. Нетаньяхугийн тэргүүлж байгаа “Ликуд-Бейтену” барууны жигүүр нь тус улсад нэгдүгээр сард явагдсан парламентын сонгуульд ялсан боловч Кнессетэд дөнгөж 31 суудал авсан юм. Тиймээс ерөнхий сайд бусад намуудад сайдын суудал өгч, эвсэл байгуулах хэрэгтэй байгаа. Өмнө нь одоогийн израилийн ерөнхий сайд нь саяхан байгуулагдсан үндэсний “Бейт Йехуди” намтай холбоо хайх тухай яригдаж байсан боловч, шинжээчдийн үзэж байгаагаар, улстөрчид зүүний төвийг сахигч “Йеш Атид” намын дэмжлэг шаардагдах болсон байна.