Ням гаригийн шөнө Каир дахь ерөнхийлөгчийн ордон руу дайралт хийхийг оролдсон олон жагсагчдын эсрэг полицынхан нулимс асгаруулах хий хэрэглэв. Тэд ордны хананд нягт тулж ирээд, тийш нь чулуу болон дэлбэрэх бодистой шилнүүд нүүлгэж байв. Цуглсарсан хүмүүс төрийн тэргүүний эсрэг уриа лоозун хашгирч, исламын “Мусульманы ахан дүүс”хөдөлгөөнийг тараахыг болон ДХЯ- ны сайдыг огцрохыг шаардаж байв. Өмнө нь хэдэн мянган каирчууд ордны орчимд эмх замбараагүй байдал бий болгосон бөгөөд тэдний шидсэн дэлбэрэх бодисуудын улмаас нилээд хэдэн газар гал гарчээ. Ойр хавийн гудамжуудад хуягт техникуудыг гаргажээ. Египтийн эрүүл мэндийн яамны гаргасан мэдээгээр, тус улсын өчигдрийн мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэл авчээ.