НҮБ- ын АЗ- ийн гаргасан хоригуудыг хэрэгжүүлэхэд Өмнөд-Солонгос оролцох болсоны хариуд БНАСАУ “эх орноо нэгтгэхийн төлөө дайн ” зарлана . Ийм анхааруулгыг Солонгосын энхийн нэгдлийн төлөө хорооноос хийжээ. БНАСАУ “ дайсагнагч талуудын цэргийн болон эдийн засгийн хоригуудыг бүрэн дүүрэн сөрөн зогсоход” бэлэн байна гэж уг байгууллагын мэдэгдэлд дурджээ. Хорооны гаргасан анхааруулгад Пхеньяны эсрэг эдийн засгийн болон цэргийн хоригуудыг чиглүүлэхэд оролцож байгаа хэн бүхнийг “ хариу үхлийн цохилт хүлээж байгаа” гэжээ.