Сирийн Үндэсний сөрөг болон хувьсгалын хүчнүүдийн эвслийн удирдагч Ахмед Муаз аль-Хатыб Орос улсын байр суурийг аль болох сайн ойлгох гэсэн сонирхолтой байна. Энэ тухай ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Үндэсний сөрөг хүчний болох хувсгалын хүчнүүдийн удирдагч Муаз аль-Хатыбтай хийсэн уулзалтаа дүгнэн сэтгүүлчдэд уламжлав. Сайд бямба гаригт Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хуралд оролцоод ирсэн юм. Сайдын ярьснаар, тэр аль-Хатыбтай бага хурлын үеэр түүний хүсэлтээр уулзсан ажээ. Орос улс сирийн төлөөөгчидтэй байнга харилцаа холбоотой байхад бэлэн байна гэж Лавров тэмдэглэв. Тэрээр саяхан аль-Хатыб Сирийн засгийн газрын төлөөлөгчидтэй тодорхой нөхцөлтэйгээр яриа хэлэлцээр явуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн. “Бид үүнийг дэмжиж байна, энэ бол чухал алхам, ялангуяа, эвсэл /Сирийн сөрөг хүчин болон хувьсгалын хүчнийхэн / дэглэмтэй аливаа яриа хэлцэл явуулахаас эрс татгалзаж байсан үед эвсэл бүрэлдэн тогтож байсан гэж Орос улсын ГХЯ ны тэргүүн хэллээ. Түүнчлэн Лавров хэлэхдээ, “бодит байдал ялан дийлэх ” ба сирийн үндэсний эвсэл засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ. Түүний ярьснаар, “тохиролцоо хийж чадахын тулд эл эвсэлд дэндүү олон төрлийн бүлгэмүүд байна” . Нөгөөтэйгүүр, лавровын үзэж байгаагаар, “эдгээр бодол саналууд нь зөв чиглэлд байгаа” гэж Лавров үзэж байна. Үүнтэй зэрэгцэн Орос улсын ГХЯ хийсэн мэдэгдэлдээ, НҮБ- ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими сирийг хямралаас яаралтай гаргах асуудлаар Орос улсын хүчин чармайлтуудыг дэмжиж байна гэжээ.