0Олон улсын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай шийдвэр гаргах асуудлаар ОХУ, АНУ хамтран ажиллах болно. Мюнхенийн 49-р бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. “АНУ-тай хийх хэлэлцээрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь өргөн, эерэг агуулгатай юм. Том гүрэн улсуудын хооронд байдаг санал зөрөлдөөн, сөргөлдөөн мэдээж хэрэг байгаа гэж” сайд хэлсэн байна. “Хэрвээ бид харилцан ашиг сонирхолоо тооцож, тэгш эрхтэйгээр, харилцан бие биеэ хүндэтгэсэн зарчмыг удирдлага болговол орос, америкийн харилцааны ямарч асуудалд бид зарчмын дагуу хандах болно гэж” ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэлээ. “Олон улсын аюулгүй байдлын тусын тулд хамтран ажиллаж болох бүх л асуудлаар бид ажиллаж байна, цаашид ч ажиллах болно гэж” тэр нэмж хэлсэн байна.