Кибер гэмт хэрэгтнүүд баасан гаригт Твиттерийн микроблогийн серверүүдийг дайрч 250 мянган хэрэглэгчдийн нэр, нууц үг, цахимын шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээллийг хулгайлсан байна. Твиттерийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан Франс Пресс агентлаг урьд шөнө ингэж мэдээлсэн байна. Твиттерийн мэдээллийн аюулгүй байдлын захирал Боб Лордын мэдээлснээр энэхүү дайралт нь саяхан америкийн зарим нэг ОН ХМХ-үүд болон технологийн компаниудын серверийг эвдэлсэн явдалтай холбоотой байж мэдэх юм. Аюулгүй байдлын үүднээс өөрсдийн нууц үгээ нэн даруй өөрчлөхийг хэрэглэгчиддээ Твиттерийн удирдлагууд анхааруулаад байна. Америкийн ОН-ийн ХМХ-үүд тэр үед хятадын хакеруудын дайралтад өртсөн гэж Уолл Стрид Жорнэл ажил хэрэгч хэвлэлийн газар урьд нь мэдээлсэн юм.