0Өөрийнхөө ашиг сонирхолыг хөндлөнгөөс тулгахгүй байж аливаа улс орны ардчилсан өөрчлөлтийг дэмжих талаар дэлхийн хамтын нийгэмлэг тохиролцох ёстой гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Мюнхень хотод болж байгаа Аюулгүй байдлын олон улсын бага хурал дээр тэрээр үг хэлэхдээ, аливаа хямралыг зохицуулах талаар гаргаж байгаа хүчин чармайлт болон эцсийн зорилго нь Евро-Атлантын орнуудад нэгдмэл байдалтай байна гэж тэр тэмдэглэлээ гэж ОДХ радиогийн сурвалжлагч мэдээллээ. Ойрхи болон Дундад Дорнод, Хойд Африкт тогтвортой байдал бий болж тэнд оршин байгаа улсуудын ард түмэн нь ардчилал тийш урагшлан ахиж, хүний эрхээр хангагдсан байхыг бүгдээрээ хүсэж байгаа билээ. “Хэрвээ энэ нь бидний нэгдсэн зорилго юм бол гадаадын бүх тоглогчид өөрсдийнхөө практик үйл ажиллагааг ил тод, ойлгомжтой дүрмээр явуулах талаар тохиролцох ёстой гэж” гэж сайд тэмдэглэсэн байна. Түүний бодлоор өөрийнхөө ашиг сонирхолыг хөндлөнгөөс тулгахгүй байж аливаа улс орны ардчилсан өөрчлөлтийг дэмжих талаар дэлхийн хамтын нийгэмлэг тохиролцох ёстой юм. НҮБ-ын АЗ-ийн мандатгүйгээр аливаа улсын дотоодын хэрэгт хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцохгүй байх болон дур мэдэн нэг талын хориг арга хэмжээ авахгүй байхыг Лавров уриаллаа.