0Лалын хувьсгалын 34 жилийн ойн өмнөхөн Иран улс өөрийн “Qaher-313” шинэ сөнөөгч онгоцоо танилцуулсан ба төр засгийнхны үзэж байгаагаар энэ онгоц радарт баригдахгүй байх чадвартай юм байна. Шинэ сөнөөгч онгоцыг бүтээх болон үйлдвэрлэхэд зөвхөн ираны мэргэжилтнүүд оролцсон гэж тус улсын БХЯ-ны сайд Ахмад Вахида хэлсэн байна. Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Qaher-313” шинэ сөнөөгч онгоцыг “дэлхийн хамгийн шилдэг нисдэг аппаратуудын нэг гэж” нэрлээд туршин нисэгчид шинэ онгоцны талаар өндөр сэтгэгдэлтэй байсан гэж тэмдэглэсэн байна. “Qaher-313” шинэ сөнөөгч онгоц нь “батлан хамгаалахын төсөл” гэж тэр тэмдэглээд Иран улс түрэмгийлэл үйлдэх, бусад улсуудаас давамгайлах гэсэн санаагүй бөгөөд шинэ онгоц нь зөвхөн тогтоон барих зориулалттай гэж хэлсэн байна. Иран улсын АЦХ-д америк, орос, хятадын хэдэн зуун ийм нисдэг аппаратууд байгаа юм.