Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпийн үлдсэн хугацааг тоолох цаг 2-р сарын 7-нд эхлэнэ. Билэгдлийн цагыг нээх ёслол Москвагийн Манежийн талбай дээр болно. Энэ цаг 6 метр өндөр, 8 тонн жинтэй юм. Албан ёсны ажиллагаа дуусны дараа эстрадын одод дуу хуураа өргөж, олимпийн одод баярын үг хэлэх юм байна. Ийм ёслолын ажиллагаа Сочи хот болон хэд хэдэн бүс нутгийн нийслэлүүдэд болж байна. Сочин хотод 2014 оны 2-р сарын 7-23-ны хооронд Өвлийн Олимпийн наадам явагдах юм.