Сансарын уудмыг энх тайвны зорилгоор судлах Пхеньяний зорилгыг Вашингтон зогсоохыг оролдож байна. БНАСАУ-ын ГХЯ-ны өнөөдөр нийтлүүлсэн мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн 12-р сард “Кванмёнсон-3” Дэлхийн хиймэл дагуулыг хөөргөсөнтэй холбогдуулан БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг өргөжүүлсэн тогтоолыг НҮБ-ын АЗ “Вашингтоны дарамт шахалт дор оромдсон” гэж тус мэдэгдэлд бичсэн байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс өөрийн “Наро” хиймэл дагуулыг хөөргөж дэлхий орчмын тойрог замд оруулсан явдалд АНУ эерэгээр хандсан гэж умард солонгосын дипломатч онцлон тэмдэглэсэн байна. Иймэрхүү байр суурь нь “АНУ хоёр нүүртэй бодлого баримтладгийг гэрчлэж байна гэж” БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. “Америк маягын стантарт бусад улсуудад үйлчилж магадгүй гэхдээ БНАСАУ-д хэзээ ч үгүй гэж” дипломатч анхааруулсан байна.