АНУ-ын Сенатын олон улсын байнгын хорооны тэргүүн асан Жон Керри баасан гаригт АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалдаа албан ёсоор орлоо. Америкийн төрийн департамент энэ тухай мэдээлсэн байна. 2013 оны 2-р сарын 1-ны баасан гаригт Жон Форбс Керри АНУ-ын 68 дахь төрийн нарийн бичгийн даргын хувиар тангараг өргөлөө гэж АНУ-ын төрийн департаментийн вэб хуудсан дээр нийтэлсэн мэдээнд өгүүлсэн байна. Урьд нь мэдээллэж байснаар тангараг өргөх ёслол хаалттай бадалд болжээ. Барак Обамагийн ерөнхийлөгчийн албан тушаалын эхний хугацаа дууссны дараа огцрох тухайгаа мэдэгдээд байсан АНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн асан Хиллари Клинтоныг Жон Керри сольж байгаа юм.