Волгоград хотод болсон Сталинградын тулалдааны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадыг 20 мянган волгоградчууд болон зочид төлөөлөгчид үзэж сонирхолоо. Дайны үеийн цэргийн дүрэмт хувцастай цэргүүдийн жагсаал ахмад дайчидад барьсан жинхэнэ бэлэг боллоо. Дараа нь талбай дээгүүр домогт Т-34 танк явж өнгөрлөө. Энэ байлдааны машин 20-р зууны дэлхийн шилдэг танк гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өнөөгийн цэргийн техник өнөөдрийн парадад оролцоогүй боловч орчин үеийн зэвсэглэл болон байлдааны техникийн шилдэг загваруудыг талбай дээр байрлуулан үзүүлсэн байна. Эдгээрийн дунд Т-90 танк, “Тигр” хуягт машин, домогт “Катюша”-гийн залгамжлагч, бөөнөөр галлагч “Торнадо-1” тийрэлтэт систем зэргийг үзэж болно.