Дэлхийн 2-р дайны гол байлдааны нэг Сталинградын тулалдааны ялалтын 70 жилийн ойг өнөөдөр ОУ-д тэмдэглэж байна. Хамгийн гол ёслолын ажиллагаа хуучны Сталинград буюу одоогийн Волгоград хотод болж байна. 1943 оны 2-р сарын 2-нд зөвлөлтийн дайчид олон сарын сарын цуст тулалдааны дараа хэдэн мянган хүнтэй гитлерийн цэргийн бүлэглэлийг бүслэн авч бут ниргэн, тэдний командлагч фельдмаршал Фридрих Паулюсыг олзлон авсан юм. Энэ удаагийн баяр ёслолын ажиллагаанд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцоно. Тэрээр дайны ахмад дайчидтай уулзаж, баярын концерт үзэж, Сталинградын хамгаалагчидад зориулсан музей, хотыг хамгаалагчид нойрсож байгаа дурсгалын оршуулгын газар очих юм байна. Сталинградын тулалдаан 200 өдөр, шөнө үргэлжилсэн юм. Энэ тулалдаан нь дэлхийн 2-р дайны явцад үндсэн эргэлт хийсэн ба үүний дараа бүх стратегийн санаачлага зөвлөлтийн дайчдын гарт орж, гитлерийн зандалчид сэхээ авч чадахгүй байсаар ялагдсан билээ.