Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгээ олонд түгсэн «Любэ» чуулгад бид зориуллаа. Энэ хамтлаг бараг 25 жилийн турш сонсогчдыг дуунуудаараа баярлуулж байна. 80-д оны сүүлээр оросын эстрадын тайзнаа гарсан «Любэ» энэ жилүүдэд байр сууриа алдах байтугай бэхжүүлж, хосгүй арга маяг ба маш олон бишрэн шүтэгчтэй болжээ.

Одоо «Любэ» чуулга «Ижил мөрнөөс Енисей хүртэл» дууг дуулна. (Дуу)

Хөгжмийн зохиолч Игорь Матвиенко «Любэ» чуулгыг үндэслэн байгуулсан юм. Дуучин Николай Расторгуев чуулгын тэргүүлэгч болсон. Тэр бага балчир байхдаа Москва орчмын Люберцы хотод сууж байсан нь чуулгыг «Любэ» гэхэд нөлөөлжээ. Эхлээд энэ нь дан студийн төсөл байжээ. Удалгүй чуулгынхан сонсогч олны өмнө дуулцгаав. Расторгуевын эрэлхэг эрэгтэйн дүр төрх дууны урын санд нь гоц нийцсэн явдал сонсогчдод маш таалагдав.

«Любэ» чуулга «Комбат» (Суман цэргийн дарга) дууг дуулна.(Дуу)

90-д оны эхээр оросын эстрадад нялуун дуутай нэгхэн өдөр орших дуу дуулах дуртай дуучин гэгчид зонхилов. Тэднийг бодоход «Любэ» гоц онцлог ялгаатай байв. Хамтлаг сонирхол татмаар шинэ үзэгдэл болсон. Хожим ерийн сэдэвт тухайлбал бага,залуу насны анд нөхөд, анхны хайр сэтгэлийн тухай дуунуд хамтлагийн урын санд оржээ.

«Хамгийн гол нь чи надтай байна даа» дуу өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ.(Дуу)

«Любэ» чуулга хилийн чанадад ч нэр цуутай байна. Үнэн сэтгэлээсээ чадамгай дуулах дуунууд нь сонсогчдын өндөр сэтгэгдэл төрүүлж байна. «Любэ» чуулга бишрэн шүтэгчдээ гайхуулах дуртай. Тухайлбал найрал дуучид найрал хөгжмийг орлож дагалдан дуулах «Морь» дуу жинхэнэ хит болов. Оросын олонд түгсэн «Любэ» чуулгад зориулсан өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд «Морь» гэдэг дууг сонсоно уу. (Дуу)