Орос улсад сонгуулийн хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэл явагдаж байна. Өнөөдрийн парламентын бус намуудын тавьж байгаа хамгийн гол асуудал нь Төрийн думын босгыг доод хэмжэнд нь хүртэл бууруулах юм уу, аль эсвэл  цуцлах. Тэдний санал -жижиг намуудын парламентад орох боломжийг нилээд нэмэгдүүлэх үүднээс улс төрийн блокуудыг байгуулахыг зөвшөөрөх.

Өнгөрсөн онд Орос улсын намуудын бүртгэлийг хялбаршуулах тухай хууль хүчин төгөлдөр болсноор, өмнө нь  долоон нам байснаа, одоо 50 гаруй болоод байна. Тэдгээрийн дунд экзотик нэртэй” Хайр сэтгэлийн нам”, “Шар айраг сонирхогчдын нам”, “Оросын сайхан сэтгэлт хүмүүс” гэх нам ч бий юм.

Мэдээж хэрэг парламентын сонгууль дээр эдгээр намуудын нэг нь ч, таван хувийн босго давж чадаагүй. Тэгээд ч Орос улсад ийм тооны иргэдийн дэмжлэгийг авахад хүчтэй улс төрийн нэгдэлүүдэд ч амаргүй, хэцүү гэж улс төрч, Орос улсын Олон нийтийн танхимын гишүүн Сергей Миронов хэлээд

«Өнөөдрийн байдлаар маш их тооны улстөрийн намууд бий болоод байна. Үүний дүнд дийлэнхи олонхи нь маш бага санал авч, ямарч босго давж чадахгуй. Тэд парламентын хананы гадна үлдэж байна. Хэрвээ эл босгыг авах гэвэл, парламентад хэдэн арван намууд гарч ирнэ. Тэдний хооронд бусад орнуудын адил хэрүүл маргаан, зодоон цохион болно.

Ингээд ямарч парламентын бат бэх дийлэнхи бүрдэхгүй. Тиймээс сонгуулийн блокуудыг байгуулах санаа төрсөн. Чухамдаа улс төрийн орон зайг томоохон хүчнүүд л зохион байгуулж, сонгогчдод илүү тов тодорхой, ойлгомжтой болгодог» гэлээ.

Ийм санаа нь өөрийн талынхан болон эсэргүүцэгчидтэй. Эхнийх нь нам цөөхөн байснаас болоод улстөрчид нэг хэл дээр ярьж чадахаа больсон гэж ярьцгааж байна. Ингээд эвсэлд орох шаардлага нь тэднийг бие биенээ сонсоход сургах бөгөөд хамгийн гол нь бие биедээ буулт хийж чаддаг болгох ажээ. Гэтэл үүнийг тэрс үзэлтэнгүүд үзэхдээ, парламентад орсныхоо дараа блокууд нь тарахгуй гэсэн баталгаа хаана байна гэж байна.

Чухамдаа ийм байдал нь 2005 онд намуудын блокийг хориглох шалтгаан болсон юм. Өнгөрсөн зууны 90-ээд онд Орос улсын парламент бүрэлдэн тогтож байх үед жижиг намууд, хөдөлгөөнүүд болон байгууллагууд нь хамтдаа сонгуульд оролцохыг илүүд үзэж байсан. Чухамдаа “Яблоко”, “Барууны хүчнийхний холбоо” болон тэр ч бүү хэл “Нэгдсэн Орос” нам нь блокуудаас төрж гарсан. Заримдаа блокууд нь улс төрийн хүчнүүдийг гаргахад биш, харин депутатын мандат авахын тулд байлаа.

Үүний дүнд парламентад ороод хэсэг депутатууд нь жигүүрээс жигүүрт юм уу, эсвэл бүр эвслээсээ тасарч, өөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байлаа. Тиймээс хэрвээ одоо улс төрийн блокуудыг сонгуульд оролцуулах зарчмыг батлах юм бол, эдгээр нэгдэлүүдийн механизмыг боловсруулах үлдээд байна.

Түүнчлэн, эвсэлд хэн орж болох вэ гэх асуулт гарч байна. Энэ бол намууд болон улс төрийн хөдөлгөөнүүд юм уу, олон нийтийн байгууллагууд байна. Энд босгыг нь тодорхойлох шаардлагатай юм. Зарим хүмүүс намуудтай адил 5 хувь  биш, харин түүнээс дээш ойролцоогоор 7-10 % байх нь зүйтэй гэж үзэж байна.

Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөл Владимир Путинд өөрсдийн саналыг оруулахаар бэлтгэж байна. Эрхийг хамгаалагчид тав хүртэл тооны намууд нэгдэх боломжтой сонгуулийн блокуудыг байгуулахын төлөө байр суурьтай байна. Ингэхдээ энэ нэгдэл нь зөвхөн сонгуулийн кампанит ажлын үед бус, бодитой байхын тулд мөнгөн барьцаа оруулах ёстой. Ирэх гуравдугаар сард эл сэдвээр ерөнхиийлөгч Владимир Путиныг оролцуулан мэтгэлцээн зохион явуулахаар төлөвлөж байна.