Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимыг бэхжүүлэх нь өчигдөр Мюнхен хотод нээгдсэн Аюулгүй байдлын олон улсын бага хурлын үндсэн сэдэв байлаа. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар бага хуралд оролцогчид ираны цөмийн хөтөлбөр, газар доор цөмийн туршилт хийхэр бэлтгэж байгаа БНАСАУ-ын байдал, Сири, Мали улсуудын байдал зэргийг хэлэлцэж байна. Олон улсын асуудал тэр дундаа Ойрхи Дорнод болон Хойд Африкийн хямралыг зохицуулах арга замын талаарх Москвагийн байр суурийг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тус бага хурал дээр танилцуулна. Мөн тэрээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан, НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими нартай уулзана. Мюнхенийн форум нь 1962 оноос хойш жил бүр албан бус байдалд аюулгүй байдлын хүрээн дэх ирээдүйтэй санал санаачлагыг хэлэлцэж байгаа юм.