Сирийн хямралыг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжгүйгээр зохицуулаж болохгүй. НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими Мюнхенийн аюулгүй байдлын бага хурал дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Сиричүүд өөрсдөө юу ч хийж чадахгүй. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг тэр дундаа НҮБ-ын АЗ л хийх ёстой гэж” Брахими хэлсэн байна. Өөрийн хийсэн ажлын дүнг бэлтгэж өгсөн, одоо АЗ-ийн маш тодорхой шийдвэр шаардлагатай байна гэж тэр нэмж хэлсэн байна. 2012- оны 6-р сард зөвшилцсөн Женевийн албан ёсны тунхаг нь үнэхээр агуу амжилт байсан гэхдээ энэ баримт бичгийг “24 цагын дотор баталсан тул учир дутагдалтай" гэж Брахими ярьжээ.

“Зөвшилцөөний үндсэн дээр хоёр тал хүлээн авч болохуйц засгийн газрыг эмхлэн байгуулах, энэ засгийн газар нь шилжилтийн үеийн хариуцлагыг өөртөө хүлээж, улс орныг сонгуульд бэлтгэх ёстой нь энэ баримт бичгийн үндэс суурь нь байсан юм гэж” тусгай төлөөлөгч ярилаа. Женевийн тунхагтай харьцуулвал НҮБ-ын АЗ “зөв яриа үүсгэсэн боловч ямарч шийдвэр гаргаагүй гэж” Брахими үзэж байна. Энэ бага хурлын ажлын туршид сирийн хямралыг хэлэлцэх болно. Энэ асуудлын шийдвэрийн талаарх гол мэдээг бага хурлын хоёр дахь өдөр хүлээж байна. Учир нь 2-р сарын 2-нд ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан нар уулзах юм. Мөн Мюнхеньд Лавров, Брахими нарын уулзалт болно.