Өмнөд-Солонгос болон АНУ Шар тэнгист хамтарсан цэргийн сургуулилтаа эхэллээ.Чинхегийн тэнгисийн цэргийн бааз дахь эл арга хэмжээнд оролцохоор баасан гаригт америкийн цөмийн “Сан-Франциско” хөлөг онгоц болон пуужингийн хөлөг онгоцнууд ирлээ. Сургуулилтууд нь Умард-Солонгосын пууижнгийн гурав дахь туршилтын бэлтгэл ажил өндөрлөхийн өмнө болж байна. Өнгөрсөн 12-р сард БНАСАУ баллистик пуужин хөөргөсний хариуд НҮБ-ын АЗ нэмэлт хоригуудыг гаргасны хариуд Пхеньян газар доорхи дэлбэрэлт хийнэ гэж заналхийлжээ. Эл зүйл нь Умард-Солонгост тогтоолуудаар хориглосон юм. Өмнөх цөмийн хоёр дэлбэрэлтийг БНАСАУ 2006, 2009 онуудад явуулсан.