Өнгөрсөн оны сүүлчээр “Оросын дуу хоолой” радиод монголын МNC телевизийн уран бүтээлчдийн баг айлчилсан юм. Тэд «Нэг дэлхий: Оросын улсын долоо хоног» телевизийн төслийн хүрээнд монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэст зочилсон. Монголын сэтгүүлчид манай нэвтрүүлгийн бүх процессын зургийг авч, хэлтсийн удирдагчид, сэтгүүлчид, орчуулагчид, нэвтрүүлэгчидтай халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Тэд өдөр бүр Улаанбаатарын цагаар 20 цаг 30 минутад нэвтэрч байдаг москвагийн радиогийн танил дуудлагууд, дэлхий дахины сүүлийн үеийн мэдээ, материалуудыг хэрхэн бэлтгэн явуулдагийг газар дээр нь ирж сурвалжилсан. Телевизийн уран бүтээлчдийн бүтээсэн баримтат кино эфирээр гарсан даруйдаа олон зуун үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.
Бид өөрсдийн зүгээс монголын сурвалжлагчдын багт мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн ажилд нь талархал илэрхийлэхийн ялдамд, та бүхэнд манайд хамт зочлох боломжийг олгож байна.