Япон болон Хятадын дээд удирдлагын Сенкаку /Дяоюйдао/ арлуудын маргааны улмаас хоёр талын харилцаанд учирсан шархаа эмчлэх гэсэн төлөв давахад хүнд бэрхшээлтэй саад тотгортой учирч магадгүй. Энд Хятадад олон жил бугласан японы эсрэг үзэлтэй холбоотой. Тэгээд ч япончуудын хятадуудад хандадаг харилцаа тийм ч сайнгүй шүү дээ.

Японы соёл иргэншил нь хятадаас ихийг зээлдэсэн. Тэдний ханз бичиг, уран барилга, моод, конфуц болон төрийн зарим бүтцүүдийн хэсэг хүртэл. 20-р зууны сүүл 21-р зууны эхэн үеэс японы хөрөнгө болон технологи багагуй хэмжээгээр хятад улсад дэлхийн дэийн засгийн хоёр дугаар байранд ороход тус болсон. Иймд хятадууд болон япончууд бие биедээ талархал илэрхийлэх хэрэгтэй.

Гэтэл хоёр орны ард түмний түүхэнд багагуй хар хуудас байдаг. Тэдгээрээс хамгийн харанхуйд буюу Хятадын эсрэг Японы түрэмгийллийн 1930-аад оны эхэн үеийг оруулдаг юм. Энд Нанькины алан хядах ажиллагаа, Хятадын баялагийг дээрэмдэлт болон Маньчжурийн нууц гянданы хятадын олзогдсон хүмүүс дээрх японы химийн зэвсгийн туршилтууд ордог.

Чухамдаа энэ жилүүдэд л хятадууд япончуудыг “японы чөтгөрүд” гэж нэрдэх болсон байдаг. Дайны дараа БӨНХАХУ-тай харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхийг хүсэн, Японы удирдагчид хятадын ард түмнээс тэдэнд учруулсан зовлон зүдгүүрийг уучлахыг нэг бус удаа хүсч байсан. Гэтэл одоо болтол Хятад улс тэднийг хангалттай уучлалт хүсээгүй гэж үздэг.

Хятадуудын эл үзэл бодол нь японы эсрэг олон жилийн суртал ухуулгатай холбоотой. Ялангуяа, 1990-ээд оны үед японы эсрэг хүчтэй суртал ухуулга хийгдсэн гэж Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн дэргэдэх Олон улсын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Андрей Иванов тэмдэглээд

«Кампанит ажлын зорилго нь Тяньамэний талбайд гарсан оюутнуудын бослогыг тарааж, улстөрийн ардчиллыг явуулахаас татгалзсан хятадын эрх баригчдын үйл ажиллагаатай холбоотой ард түмний дургүйцэлийг гадаад дайсанд шилжүүлэхэд оршиж байсан. Тиймээс суртал ухуулга нь хятадуудыг хэдэн зууны турш Хятад улс гадаадынхны доромжлолд байсан гэж нуршиж байв.

2005 онд энэх кампанит ажил нь бүх нийтийн японы эсрэг жагсаал болж хувирсан юм. Үүний шалтгаан нь Японд түүхэн шуугиан тарьсан эл сурах бичигт Нанькины дайнд амь үрэгсэдийн тоо тодорхой бус болон ерөнхий сайд Коидзуми Ясукуни сүмд айлчилж, Япон улс НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох зэрэг нь болжээ» гэлээ.

Хятад улс даяар давалгалсан японы эсрэг жагсаалууд нь Бээжингийн Токиод дарамт шахалт үзүүлэх хүчин зүйл болсон юм. Гэхдээ БНХАУ-ын эрх баригчид нь японы эсрэг уур хилэн нь эдийн засагт хэт уршиг үзүүлж эхлэнгүүт тэд эсэргүүцлээ намжааж, идэвхтэнүүдийг баривчилж байв. 2012 онд байдал давтагдаж, хятадууд Японы ЗГ-ын Сенкаку арлыг үндэсний болгох шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн.

Шинжээчдийн үзэж байгаагаар, 2005 онд японы эсрэг жагсаалуудыг хятадын эрх баригчид зохион байгуулсан. Харин энэ удаа бол тэдгээрийг хянах нилээд хүндрэлтэй байжээ. Хятадын нийгэмлэгт БНХАУ-ын эрх баригчид тооцохгүй байхын аргагүй японы эсрэг маш их хүч хуримтлагдсан байна гэж Андрей Иванов өгүүлж байна.

Хятадын эрх баригчдад Япон улстай эвлэрэх нилээд жинтэй шалтаг хээргтэй. Элийн засгийн ашигтай таамагууд нь ажиллахгүй байж мэдэх юм. Ихэнхи хятадууд Японыг гүйцэд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Хятад нь тэдний хөрөнгө оруулалтгүй ч болно. Хэрвээ япончууд, ерөнхий сайд Синдзо Абэгийн ярьж байгаагаар, үнэхээр Бээжинтэй харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа бол хятадын удирдагчдад БНХАУ-ын ард түмнийг Япон улс дайсан байхаа больсон ба найдвартай түнш байнга гэдгийн ойлгуулах ёстой .

Гэвч үүний тулд Бээжинг тосон угтах бодит алхамууд шаардлагатай юм. Гэтэл Токио ийм алхамд бэлэн биш байх шиг байна. Тиймээс хятад болон японы улс төрчдийн хоёр талын харилцааг хэвийн болгох шаардлагатай тухай тунхаглалууд нь сайхан үгнүүд болон үлдэх эрсдэлтэй хэвээр байна.