Израилийн онгоцнууд Ливаны өмнө зүгийн хэсгийн нутаг дэвсгэр дээр тус улсын агаарын орон зайг зөрчин нислэг хийсэн тухай “Ассошейтэд пресс” агентлаг баасан гаригт ливаны эх сурвалжийг иш татан уламжилжээ. Түүний ярьснаар, онгоцнууд Ливаны өмнө хэсгээс Сирийн хилтэй залгаа Бекаа голын хөдийг чиглэн нисч байжээ. Израилийн эрх баригчид одоогоор уг мэдээнд тайлбар өгөөгүй байна.

Өнгөрсөн лхагва гаригт израилийн Агаарын цэргийн хүчнийхэн сирийн нийслэл Дамаскийн орчимд байрладаг эрдэм-шинжилгээний төвийг бөмбөгджээ. Хоёр хүн алагдаж, нилээд хэдэн хүн шархаджээ.