Хятад, Энэтхэг болон Бангладешийн нутаг дэвсгэрээр урсдаг Брахмапутра гол дээр гурван УЦС барих шийдвэрийг БНХАУ -ын ЗГ зэргэлдээ орнуудад мэдэгдэлгүйгээр сайшаасан явдалд Дэли түгшиж байна гэж энэтхэгийн “Таймс оф Индиа” сонинд бичжээ. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр УЦС-тай холбоотой байдлыг тайлбарлахдаа, Хятад улс хил дамнасан усны нөөцийг хамтран ашиглахад байнга хариуцлагатай хандаж байсан гэж тайлбарлав. Тэрээр хэлэхдээ, усны шинэ хаалтуудыг сайшаах нь “ голын урсгал даган оршдог улс орнуудын сонирхолуудыг тооцсон “ нарийн төлөвлөлтийн ажил болон техник-эдийн засгийн үндэслэлийн дараа гаргадаг шийдвэр гэв.

Барилгыг барих шийдвэр нь сайшаагдсан бөгөөд Хятадын засгийн газрын тус улсын эрчим хүчийг 2015 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажээ. Энэтхэг УЦС барьж байгуулах асуудлаар түгшиж байгаагаа илэрхийлээд байна, учир нь энэ тохиолдол нь голын доод урсгалд хүчтэй нөлөөлөх юм.