Пакистаны хүний эрхийг хамгаалагч бүсгүй Малала Юсуфзаиг 2013 оны Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэв. Норвегийн парламентын гишүүд түүний нэр дэвшүүлжээ. Одоогоос нэг жилийн өмнө Малала өрнөдэд нэр алдартай болсон. Тэр үед өдрийн тэмдэглэлийн дэвтрий нь тэнд нийтлэжээ.

Талибууд сургуульд суралцахыг надад ба өөр хүүхдүүдэд хориглосон гэж охин бичсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр талибууд 15 настай хүний эрхийг хамгаалагч сууж явсан автобусыг буудав. Сум охины толгой, хүзүүнд тусчээ. Пакистаны мэдрэлийн мэс засалчид Малалад мэс засал хийсний дараа түүнийг Их Британид эмчлүүлэхээр явуулав.

Энэ долоо хоногт британийн Бирмингемд Малалад эмчилгээ хийж байгаа эмч нар сэтгүүлчидтэй уулзлаа. Юсуфзаи бүрэн эдгэрэхэд бүтэн хагас жил шаардагдана гэж тэд мэдээлэв. «Ройтер» агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногт бүсгүйн гавалд хоёр мэс засал хийх юм. Эмч нар тусгай титан ялтас гавалд нь суулгаж, сонсох багаж байрлуулна.

Эмч Дэвид Россер хүний эрх хамгаалагч бүсгүйн биеийн байдал болон ирээдүйн төлөвлөгөөг хэвлэлийн бага хурал дээр хөндөн мэдээллээ.Талибуудаас сүрдүүлж, амь насанд нь халдсан хэрэг явдал иргэний байр сууринд нь нөлөөлөөгүй гэж Россер тэмдэглэв.

«Малала ямар байдалд орсноо ухаалгаар дүгнэхийн хамт хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа үргэжлүүлэх шийдвэр төгс байна» гэж эмч Россер онцлов.