Мехико хотын тэнгэр баганадсан барилгад дэлбэрэлт гарсны улмаас 25-аас доошгүй хүн амь насаа алдсан тухай орон нутгийн эрх баригчид уламжилжээ. Сүүлийн үеийн мэдээгээр 100 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Дэлбэрэлт уг байшингийн 54 дэхь давхарт байрладаг мексикийн томоохон нефтийн Pemex компаний төв байранд болжээ.Дэлбэрэлтийн шалтгаан уг барилгын подстанцын байранд хийн дэлбэрэлт гарсны улмаас болсон байж магадгүй гэж таамаглаж байна. Ирсэн мэдээнүүдээс үзвэл, нурсан барилгын байранд өөр бас 30 орчим хүн байсан байж магадгүй ажээ.

Уг явдал гарсан газар Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хүрэлцэн иржээ. Ньето дэлбэрэлтийн улмаас нас барсан хүмүүсийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, шархдаж гэмтсэн хүмүүсийг эргэхээр эмнэлэгийг зорьжээ.

Гэрэл зураг