Ираны эрх баригчид маргааш 2-р сарын 2-нд сансрын технологийн үндэсний өдөр гурван хиймэл дагуулаа хөөргөнө гэж Ираны сансрын агентлагийн захирал Хамид Фазели мэдэгдэв. Түүний хэлснээр Тегеран энэ оны 3-р сарын 20-оос наана бас нэг хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөсөн байна. Ираны эрх баригчид сармагчин бүхий сансрын аппаратыг амжилттай хөөргөсөн тухай даваа гаригт тус улсын ХМХ уламжилжээ. Зөөгч пуужин мөн аппаратыг 120 гаруй км өндөрт гаргаснаас хойш сармагчтай багаж дэлхийд буцсан юм.