Сургуулийн багш нарыг өөр мэргэшилтэй болгох хөтөлбөрийг Монголд улсад хэрэгжүүлж эхлэв. Энэ хөтөлбөр орос хэл заах боломж багш нарт олгох тухай монголын «АИСТ-Монголиа» телевизийн сувгаар мэдээлжээ. Ингээд Монгол улсын эрх баригчид орос хэл сурахыг дэмжих бодолтой байна гэж телевизийн суваг тэмдэглэв.

«Эдгээр курс багш нарын хувьд эхлэл төдий зүйл болно. Гол зорилт багш нарыг орос хэлний талаархи үнэхээр дээд зэргийн мэргэшилтэй болгоход оршино гэж Өмнөговь аймгийн боловсролын газрын арга зүйч Алтанцэцэг телевизийн сувагт мэдээллээ. Түүний хэлснээр орос хэлний багш нар дутагдсан учир 2012 оны 12-р сард ийм курсыг зохион байгуулахыг санаачилжээ.

Эхлээд Өмнөговь аймгийн сургуулиудын 10 багш хөтөлбөрт хамрагдах юм. Монгол улсад орос хэл илүү их сонирхох болсныг оросын тал ч тэмдэглэв. «Монгол улсад орос хэл сурах сонирхол  сэргэж байгаа нь мэдрэгдсэн» гэж ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын атташе Ольга Ракшаева хэллээ. «Бид мэдээжээр орос хэл сурахыг  бүх хүнд аль болохоор туслахыг хичээж байна» гэж тэрээр онцлов.