АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй үр бүтээлтэй ажиллана гэдэгт Москва найдаж байгааг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич оросын нийслэлд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр Москва хоёр талын ба олон улсын бүх асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард сууж  хүнд түвэгтэй асуудлуудын шийдвэрийг урагш ахиулахад бэлэн байна. Яриа хэлэлцээ адил тэгш, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, ашиг сонирхолыг үнэн хэрэг дээр харгалзах зарчимд тулгуурлах ёстой гэж Лукашевич тэмдэглэв.

Мягмар гаригт АНУ-ын конгресс 69 настай сенатч Керрийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг батласан тухай урьд «Оросын дуу хоолой» радио мэдээлсэн билээ. Өчигдөр Керри Терийн нарийн бичгийн даргын тангараг өргөв. Керри бол гадаад бодлогын талаархи дэлхийд нэрд гарсан нэр хүндтэй мэргэжилтний нэг юм.