Монгол улсын засгийн газраас оросын нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авах тухай хэлэлцээрийг шинэчилж, тогтонги үнийн асуудлаар тохиролцохыг «Роснефть» компанид санал болгосон гэж Монгол улсын уул уурхайн аж үйлдвэрийн сайд Д.Ганхуяг мэдэгдэв.

«Бид нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай хэлэцээрийг шинэчилж, зургаан сарын турш бүтээгдэхүүний үнийг тогтонги хэвээр байлгах гэрээ байгуулахыг санал болгосон» гэж сайд мэдээлэв. Түүнээс гадна уул уурхайн аж үйлдвэрийн яам нефть дахин боловсруулах завод барих төслийн хүрээнд «Роснефть» компанитой хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн 2 сая тонн нефть худалдан авах асуудлыг судлахыг оросын талд санал болгов. Оросын тал бидний саналуудыг хүлээн авч, бидэнд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнийг хянан үзэх боломжийг судласныхаа дараа хариу өгнө гэж амласан тухай Д.Ганхуяг мэдээллээ.

Эдүгээ Орос-монголын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх удаан хугацааны хэлэлцээр үгүй. Энэ салбарт Улаанбаатарын сар тутмын мэдүүлэгийг үндэслэн хамтран ажиллаж байгаа нь үнийг хэлбэлзүүлэхэд хүргэж байна. Монгол улсын худалдан авч байгаа нефтийн бүтээгдэхүүний 85 гаруй хувь нь «Роснефть» компанид ногдож байна.