Улсын Их хурал ОХУ, Швед, Чех, Болгар, Их Британи улсуудад суух шинэ элчин сайд нарыг батлав. Монгол улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ш. Алтангэрэлийг дийлэнхи олонхи депутат дэмжсэн байна.

«Биднийг Орос улстай олон жилийн найрамдал, янз бүрийн салбарт хамт хийж байгаа ажил холбож байна.Хоёр талын харилцаа холбоо бага зэрэг суларсан ч хөгжил маань Орос улсын хөгжилтэй холбоотой байгаа нь бүгдэд ойлгомжтой» гэж ноён Ш.Алтангэрэл хэлснийг «АИСТ-Монголиа» телевизийн суваг дурдав.