Сири улсын ГХЯ израилийн Цэргийн нисэх хүчин нутаг дэвсгэрий нь буудсныг буруушаахыг НҮБ-аас шаардав. Израилийн нисэх хүчин Дамаск орчмын цэргийн эрдэм шинжилгээний төвийг буудсан гэж 1-р сарын 30-нд сирийн армийн командлал мэдэгдэв.

«Израиль улс болон НҮБ-ын АЗ-д түүнийг өмгөөлөж байгаа этгээдүүд мөн дайралтын хор уршгийг хариуцана. Сири улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхтэй» гэж Сири улсын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.

Дайралтын уршгаар хоёр хүн амь үрэгдэж, таван хүн шархадсан тухай сирийн тал мэдээлэв. Хатуу хариу өгнө гэж өчигдөр сирийн эрх баригчид сүрдүүллээ. «Бидний ажиллагаа гэнэтийн сонин шинжтэй болно» гэж Сири улсаас Ливанд суугаа элчин сайд Али Абделькарим мэдэгсэн байна. Гэсэн ч сирийн талаас үүний хариуд хийх ямар ч дайралт бүс нутагт хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлэх хор холбогдолтой болж мэднэ гэж Бейрут дэх Америкийн хүрээлэнгийн профессор Тимор Гоксель үзэж байна. Гэвч хариу арга хэмжээ авах нь эргэлзээтэй гэж шинжээчид таамаглав. Бүх фронтор хийх дайн Сири улсын хувьд адгийн муу хувилбар гэж чөлөөнд гарсан генерал Ицхак Бен Исраил «Радио Израильд» өгсөн ярилцлагдаа мэдэгджээ.

Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн израилийн нисэх хүчин Сири улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөнд сэтгэл гүнээ түгшснээ илэрхийлэв.