БНАСАУ цөмийн туршилт хийх газрыг нууж далдласан гэж өнөөдөр өмнөд солонгосын ба японы ХМХ тагнуулын мэдээ баримтыг үндэслэн уламжлан мэдээлэв. Хиймэл дагуулын мониторингоос сэрэмжлэхийн тулд газар дор цөмийн туршилт хийх тусгай хонгилыг чулуугаар дарж, бетоноор хучсан байна. Энэ нь тус улс цөмийн туршилт хэзээ ч хийхэд бэлэн байгааг гэрчлэн харуулсан гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн бямба гаригт Ким Чен Ын улс орныхоо цэргийн командлалтай яаралтай зөвлөлгөөн хийлгэж, цөмийн туршилт хийх тушаал өгсөн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Эдгээр мэдээ баримтыг Бээжин дэх эх сурвалжаас авсан гэж өмнөд солонгосын засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Цөмийн туршилтыг товлосноос өмнө хийж болзошгүй. Цөмийн туршилт 2-р сарын 16-нд БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр эсвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ тангараг өргөх өдөр 2-р сарын 23-нд хийх бололтой гэж шинжээчид үзэж байна.