БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цөмийн туршилтын бэлтгэлийг дуусгаж, ойрын үед ийм туршилт хийх нууц тушаал өгсөн тухай өнөөдөр «Чунан ильбо» сонин өмнөд солонгосын учрыг лавтай мэдэх эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун улс орондоо цэрэг дайны байдал тогтоох тушаал бас өгсөн юм. Ийм байдал 1-р сарын 29-ны шөнө дундаас тогтоов. «Фронтын шугамын дагуухь болон төв районы цэргийн анги нэгтгэл дайнд бэлэн байх ёстой» гэж БНАСАУ-ын удирдагч мэдэгдснээс эх сурвалж иш татсан байна.

Өнгөрсөн бямба гаригт Ким Чен Ун зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлын албаны дээд удирдагчидтай яаралтай зөвлөлгөөн хийлгэсэн тухай БНАСАУ-ын ХМХ үүний өмнө мэдээлсэн билээ. Зөвлөлгөөн дээр Умард Солонгосын удирдагч зургаан, түүний дотор цөмийн туршилт хийх тушаал өгчээ. Бээжин дэх эх сурвалжаас эдгээр мэдээ баримтыг авсан тухай Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгчид мэдээлснийг «Чунан ильбо» сонин тэмдэглэжээ.

Цөмийн туршилт товлосноос өмнө хийж болзошгүй. Цөмийн туршилт БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр 2-р сарын 16-нд эсвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе тангариг өргөх өдөр 2-р сарын 25-нд хийх бололтой гэж зарим шинжээч үзэж байна.