АНУ-ын Төрийн нарийн бичгийн албан тушаалаа орхиж байгаа Хиллари Клинтон төгсгөлийн ярилцлага өгч, олон улсын сонсогчдын асуултад хариулав. Өнгөрсөн дөрвөн жилд хатагтай Клинтон дэлхийн улс орнуудын удирдагчидтай 1700 удаа уулзаж, олон улсын асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчтэй 755 удаа авч үзэж хэлэлцэснийг уулзалтын хөтлөгч дурдав. Төгсгөлийн ярилцлага нь 59 дэх болжээ. Нэвтрүүлгийн танхимд байсан зочдоос гадна хориод орны сонсогчид хиймэл дагуулын холбоогоор маргааш албан тушаалаа орхих АНУ-ын Төрийн нарийн бичигт асуулт тавьжээ.

Хиллари Клинтон ОХУ, АНУ-ын хоорондын харилцааг сайжруулах бодлого дампуурснаас хойшхи байдлын тухай асуултад хариулахдаа хоёр орны харилцаанд ололт гарсныг дурдав. «Сүүлийн дөрвөн жилд бид хоёр орны зэвсгийн санг хорогдуулах цөмимйн зэвсгийн тухай шинэ гэрээж байгуулж, Афганистанд хамт ажилласан юм. Түүнээс гадна хоёр талын комисс харилцан сонирхогч олон салбарт бодит үр дүнд хүрсэн» гэж Хиллари Клинт он хариулан хэлжээ.

Гэсэн ч эдүгээ хоёр орны харилцаа амаргүй үед шилжсэн. АНУ ба европын орнуудын хамтын хүчин чармайлт байдлыг өөрчилж мэднэ. Өрнөдтэй харилцаа холбоог бэхжүүлж, интеграцийг өргөжүүлэхэд Орос улс ба түүний удирдлагыг итгүүлэхийн тулд бид хамт ажиллах ёстой. Ойрын хоёр жилд энэ талаар амжилт гаргана гэдэгт найдаж байна гэж Хиллари Клинтон мэдэгдэв.

«Өөрчлөлт гаргах нь амаргүй үйл хэрэг. Зарим үед улс төрийн хувьсалын үр дүнг урдчилан харахын аргагүй байгааг арабын орнуудад хийсэн цуврал хувьсгал харуулсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үзэж байна. Хойд африкийн орнуудын байдал болон Алжир, Ливи, Мали улсуудад лалын радикал үзэлтнүүдийн байр суурь бэхжсэн явдал АНУ-ын засаг захиргааг түгшүүлж байна гэж тэрээр хэллээ. Хатангтай Клинтон төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хаших үеэрээ гаргасан том алдааны тухай асуултад хариулахдаа Бенгазид террористуудын дайралтад АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс болон консулын газрын гурван ажилтан амь насаа алдсан эмгэнэл хэрэг явдлыг дурдав.