Хятад улс дэлхийн захуудад эерэг дохио өгч байна. 2013 онд тус улс нь түүхий нефтийн импортоо 7,3 % буюу 289 сая тонн хүртэл нэмэгдүүлэх болно. Эл урьдчилсан тааварыг 1-р сарын 31 нд Хятадын үндэсний нефть-хийн корпорац нийтэлжээ. Нөгөөтэйгүүр, импортын эрчим хүч тээгчдийн ихэссэнтэй холбоотой Хятадын эдийн засгийн хараат байдал  нилээд нэмэгдэж байна.

Урьдчилан үр дүнгийн дагуу 2013 онд Хятадын импортын нефтийн хэрэглээ 59 хувьд хүрэх ажээ. 2012 онд уг хэрэглээний 57 % түүхий нефтийн импортыг хаасан юм. Эрчим хүчний хэрэглээний 55-60 % хувийг гадаадын нийлүүлэлтээр хаах нь хямралын гарц юм. Шинжээчдийн ярьдагаар, ийм гэнэтийн ер бусын нөхцөл байдал үүсэхэд /форс-мажорын/ болон эдийн засгийг хөгжүүлэх нийлүүлэлтэнд ямар нэгэн заналхийлэл тулгарч болзошгүй байдаг.

Хятад улс эрсдэл өсөн нэмэгдэж байна гэдгийг ухамсарладаг. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дахин эргэцүүлж үздэг. Харин дэлхийн зах зээлүүд нь тухайн тохиодол бүрт Хятадын статистикийн эерэг тоо баримтуудыг ирээдүйдтэй гэж үзэж ирсэн. Дэлхийн хямралын үед тус улсыг дэлхийн хөгжлийн зүтгүүр гэж үзэж байна. 2013 онд импортын нефтийн өсөлт дэлхийн эдийн засагт мэдээж хэрэг шинэ эерэг дохио өгөх болно.

Хятад улс эрчим хүчний зах зээл дээр нилээд нөлөөтэй юм гэж Оросын ШУА-ийн Алс –Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский тэмдэглээд

«Хятад улс нь 15 жилийн хугацаанд эрчим хүчний нөөцийн захын гол тоглуулагчдын нэг байх болно. Хятад улс нефть экспортлогчоос импортлогч болж хувирангуут дэлхий зах дээр нефтийн үнэ хаданд гарсан. Хятадын эрчим хүчний хэрэглэгчид нилээд хэмжээгээр дэлхийн нефтийн үнийг тодорхойлдог. Өнөөдөр энэ бол чухал хүчин зүйл» гэлээ.

Хятад улсад нефтийн хэрэглээ өсөх хандлага нь дэлхийн нефтийн үнийг өсгөж байна. Энэ бол Хятадын хувьд шинэ сорилт юм.Өөр нэг хүчтэй чиглэл бол импортын бүтээгдэхүүний үнийг хөөргөх.Ливийн үйл явдал болон Суданы хоёр улс болж тусгаарласан, Ираны нефтийн эсрэг хориг зэрэг нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд хүчтэй цохилт болсон.Үүгээр ч зогссонгүй. Хятад улс эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай сувгийг байгуулах тухай бодож байна.

Өнөөдөр Ойрхи-Дорнодоос Хятад руу нефть зөөж байгаа Малаккийн хоолойг АНУ хэзээ л бол хэзээ хаахад бэлэн байна. Тиймээс л Энэтхэгийн далайгаас хятадын хилтэй ойр Мьянмад нефть дамжуулах хоолойн боомтыг тойруулан барьж байгуулах нь чухал асуудал болж байна. Энэ тухай улс төрийн судалгаа шинжилгээ болон прогнозын төвийн тэргүүн Андрей Виноградов хэлэхдээ

«Хятад улс эрчим хүчний нөөцөө нийлүүлэх хараат бус харилцаа холбоогоо байгуулахыг оролдох нь мэдээж. АНУ-ын Ормузын хоолойд өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлж, цэргийн сургуулилтуудыг явуулж байна. Хятад улс Персийн буланд болон Ойрхи-Дорнодод тодорхой бус нөхцөл байдалд өөрийн эрчим хүчний нийлүүлэлтийг аюулгүй болгох гэж оролдлого хийж байна. Энэ бол тус улсын хувьд маш хурцаар тавигдаж байгаа асуудал» гэлээ.

Энэ утгаараа Хятад улсын хувьд Орос улстай хамтран ажиллах нь чухал юм. Тухайлбал, Дорнод-Сибирийн Сковородино зангилаагаас Мохэ хүртэл болон приморийн “Козьмино” боомтоос усан онгоцоор нефть импортоо нэмэгдүүлэх зэрэг.