Өчигдөр дэлхий орчмын тойрог замд гаргасан өмнөд солонгосын хиймэл дагуул хэвийн дэглэмээр ажиллаж байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын боловсрол, ШУТ-ийн яам мэдээллээ. Оросын мэргэжилтнүүд анхны угсрааг нь зохион бүтээж үйлдвэрлэсэн өмнөд солонгосын KSLV-1 сансрын хиймэл дагуулыг өчигдөр Наро сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн тухай мэдээлсэн билээ. Хөөргөлтийг техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулсан юм. Ийм зөөгч пуужингийн 2009,2010 онд хийсэн хоёр хөөргөлт амжилтгүй болов. Эдгээр хоёр тохиолдолд анхны угсраа гэмтээгүйг мөрдөн байцаах ажиллагааны үр дүн харуулав.