Өнөөдөр 1-р сарын 31-ний өдрийг оросын архины албан бус төрсөн өдөр гэдэг. Одоогоос яг 148 жилийн тэртээ мөн өдөр Санкт-Петербургад Дмитрий Менделеев нэрд гарсан «Спирт усны нийлэл» докторын диссертациэ хамгаалжээ. Түүнээс хойш 40 градус хатуу архи бүр хоёр зуун жилийн турш Орос улсад оршиж байна.

Гэвч үнэн чанартаа Менделеев архи зохиогүй.Согтууруулах ундаа түүнээс нэлээд өмнө бий болсон. Зарим мэдээ баримтаас харахад үр тариагаар хийсэн цагаан дарсыг ХУ1 зуунд Скандинаваас эсвэл түүнээс 100 жилийн өмнө Генуягээс Орост авчиржээ.

Хожим этилын спирт, усны нийлэл Орост төдийгүй хилийн чанадад өргөн дэлгэрэв. Эдүгээ патенттай 40 градус архи төдийгүй 38 градус «Калугагийн онцгой», 45 градус «Сибирийн» архи үйлдвэрлэж байна.

1982 онд Олон улсын арбитраж оросын архи оросын хосгүй согтууруулах унд хэмээн үзэж батласан юм.

Гэрэл зураг