Өнөөдөр Орос улс оросын ард түмэн дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн Сталинградын тулалдаанд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэж эхэллээ. 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сарыг дуустал Сталинград хот болон Ижил мөрөн, Доны хавьд зөвлөлийн ба германы цэргийн явуулсан бүх байлдааны ажиллагаа Сталинградын тулалдаанд багтсан юм.

1961 онд Сталинград Волгоград гэдэг нэртэй болсон. Ойн баяр ёслол их тулалдааны гол үйл явдал болсон Волгоградад эхлэв. Өнөөдөр хотод болох арга хэмжээнүүдэд тулалдааны ахмадууд оролцоно. Ойн баяр ёслол хэдэн өдөр 2-р сарын 2 хүртэл үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд Орос улсын 27 бүс нутгаас сайн дураараа ирсэн хүмүүс Сталинградын тулалдааны ахмадууд болон ар талын хөдөлмөрчид, оршин суугчдыг дагалдан явах юм.