Израиль Дамаск орчмын цэргийн эрдэм шинжилгээний төвийг бөмбөгдсний хариуд Сири, Ливан, Иордан улсуудын армиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Өнөөдөр ливаны «Ад-Дияр» сонины мэдээлснээр Сири улс Израилийн эзлэсэн Голаны өндөрлөгүүдээс холгүй нэмэлт цэргээ байрлуулав. Түүнчлэн ливаны арми улс орныхоо өмнөд хэсэгт, иорданы арми израилийн хил хязгаараас холгүй Иордан голын эрэгт нэмэлт цэргээ тус тус байрлуулжээ. Израилийн Цэргийн нисэх хүчин Сири улсын барилга байгууламжуудад халдсан тухай мэдээлэл Орос улсыг түгшүүлж байна. Мэдээлэл үнэн болох нь батлагдаж, тусгаар улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөн бол ийм ажиллагаа НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.